Шууд Chart

“Уул усны домог” фествальд 300 гаруй уран нугараач оролцоно

2016-08-02 10:22:44

Ирэх амралтын өдрүүдэд болох “Даншиг наадам"-ын хүрээнд "Хүрээ цам”-ыг дахин зохион байгуулахаар болсон. Наадмын үеэр 500 лам хувраг сүсэгтэн олонд зориулан ном айлдахаас гадна, анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” фествалийг задгай талбайд хийнэ. Ингэж Монголчуудын уламжлалт шашин соёлыг дэлхийд сурталчлах нь наймдугаар сард ирэх жуулчдын тоог нэмэгдүүлж, соёл уламжлалаа хадгалж үлдэх чухал хөшүүрэг болох юм.

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, Бат оршил өргөн долоон хошууны Даншиг наадмыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Монголчуудын шашин-төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь харийн эрхшээлд орсон хүнд жилүүдэд ч тасраагүй. Харин 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед бүдгэрэн, завсарлаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн оноос шашны энэ уламжлалыг сэргээсэн. Даншигийн үеэр гардаг хүрээ цам нь сүсэгтэн олны буяныг арвитгаж, нүгэлт муу үйлийг нухчин дарах агуулга бүхий нууц тарнийн ёсыг бүжиглэлийн урлагтай хослуулсан Монголчуудын өвөрмөц өв соёл билээ.


“Уул усны домог” фествальд 300 гаруй уран нугараач оролцоно  
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй