Шууд Chart

Даншиг наадмын үеэр “Унзад лам нарын тэмцээн” болно

2016-08-02 10:26:15

"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам 2016 оны наймдугаар сарын 06,07-ны өдрүүдэд болно. Наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд монголчуудын их шүтээн Очирваань бурхны дүрийг залж, тахих,  Хүрээ Цам харайх,  нийслэлийн иргэд сүсэгтэн олонд зориулж 500 лам ном монгол уншлагт ном айлдах зэрэг шашин соёлын зан үйл болно.

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд наймдугаар сарын 06-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдана. Энэ үеэр бурханы шашны хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан “Унзад лам нарын тэмцээн” болох юм байна.


Даншиг наадмын үеэр “Унзад лам нарын тэмцээн” болно  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй