Шууд Chart

Алдархааны морин хуурч Ю.Дэлгэрнасан

2016-08-03 14:24:40

Морин хуурын багш Ю.Дэлгэрнасан анх есөн хүүхэдтэйгээр морин хуурын сургалтаа эхлүүлж байсан бол өдгөө 5000 гаруй шавьтай болжээ. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн шавь нараа тэр төрөлх Завхан аймгийн Алдархаан сумандаа амрааж, морин хуурын хичээл зааж байна.

Тэрбээр Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг төгсч, дээрх сумын сургуульд дуу хөгжмийн багшаар томилогдсон даруйдаа тийнхүү есөн хүүхэд сонгон шалгаруулж, морин хуурын хичээл зааж эхэлсэн байна.

2ОО9 онд Улаанбаатарт 1ОО, 2О11 онд Завханы өдрүүдээр 999 морин хуурч тоглуулж, улсын баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд уригдан оролцсон аж.

Дараа нь аймгийнхаа 9О жилийн ойгоор 2222 морин хуурч тоглуулсан нь гадаад, дотоодынхны сонирхол, бахархлыг төрүүлсэн үйл явдал байлаа.

Түүний цаашдын зорилго нь сумынхаа сургуулийг морин хуурын сургалтын түшиц газар болгон хөгжүүлэх гэнэ. Одоо тэрбээр сурагчдыг хот суурин болон цахим ертөнцийн орчноос ангид малчны хот, хөдөө ахуйд морин хуурын хичээлээ зааж байгаа нь илүү үр дүнтэй болж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алдархааны морин хуурч Ю.Дэлгэрнасан  
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй