Шууд Chart

Музей ба биет бус өв

2016-08-03 14:46:57

Манай улсад өнгөрсөн жил 380 гаруй мянган жуулчин иржээ. Тэдний дөнгөж 50 хувь нь буюу 125 мянга орчим нь Монголын 43 музейгээр үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Уг нь музей бол аялал жуулчлалын гол түшиц газрын нэг. Гэтэл 50 жилийн өмнөх хэлбэрээр зөвхөн биет үзмэрүүд дэлгээд, түүнийгээ тайлбарлаж байгаа нь жуулчдын эрэлтэд нийцэхгүй хоцрогдож байгаатай холбоотой гэнэ. Тиймээс музейн үзмэрүүдийг биет бус соёлын өвтэйгөө хослуулсан шинэ дэглэлт хэрэгтэй болсон гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна.

Австралийн жуулчин Зики охин долоон сартай. Үндэсний дуу бүжгийн түмэн эх чуулгын бие биелгээг үзээд, хөгжмийн аясаар бүжиглэсэн. Яг л түүнтэй адил Монголыг зорин ирсэн бүх жуулчинд таалагдах, сэтгэлд нь хоногшин дахин, дахин ирэх сэдлийг өгөх үзмэрийг соёлын байгууллагууд санал болгох учиртай хэмээж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Музей ба биет бус өв  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй