
АНУ-ын нэрт дуучин Кети Перри нэгэн шинэ уран бүтээлээ "өлгийдөн" авсан байна. Тэрбээр "Rise" дуугаараа олимпийн тамирчдад итгэл найдвар, урам зориг өгөхийг зорьжээ. Мөн тэрээр "Одоо бидний амьдарч байгаа ертөнцөд нэгдмэл байдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хэрэгтэй байгаа. Манай улсад ч тэр, өөр оронд ч бид хамтдаа айдсыг даван туулж чадна гэдэгт би итгэдэг. Тиймээс олимпийн тамирчид бол эв нэгдлийн хамгийн сайн үлгэр жишээ юм. Тэд зоригтойгоор Рио-д очиж бид бүгдэд нэгдмэл байх хэр чухал вэ гэдгийг дахин сануулж байна" гэсэн байна. Дуучин бүсгүй шинэ уран бүтээлээрээ хүн төрөлхтөн хоорондоо эв найрамдалтай байх нь юунаас ч илүү чухал юм гэдгийг ойлгуулахыг хүсчээ.
Кети Перри "Рио-2016" олимпид зориулан шинэ уран бүтээл гаргажээ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.