
“ABU ROBOCON 2016 THAILAND” Ази номхон далайн орнуудын оюутан залуучуудын роботын тэмцээн наймдугаар сарын 19-23-ны хооронд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо боллоо. Энэ жилийн тэмцээн "Цэвэр эрчим хүч дэлхийг цэнэглэнэ” уриан дор явагдсан бөгөөд энэхүү тэмцээнийг Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн байгууллага 15 дахь жилдээ зохион байгуулсан юм.
Тэмцээнд Азийн 17 орон оролцсоноос
“ABU ROBOCON” шагнал: Токиогийн технологийн сургууль /ЯПОН/
“Гран при” шагнал: Малайзын технологийн сургууль /МАЛАЙЗ/
1-р байр: Хятадын Зүүн Хойдын их сургууль БНХАУ/
2-р байр: Японы технологийн сургууль /ЯПОН/
3-р байр: Индонези Сурабаяагийн Электрон,Инженер Политехинкийн дээд сургууль /ИНДОНЕЗИ/
Үүнээс гадна
Шилдэг санаа: Тайланд 1-р баг Хаан МогкутИх сургууль
Шилдэг дизайн: Энэтхэг Вадодара Инженерийн сургууль
Ивээн тэтгэгчдийн тусгай шагнал:
PANASONIC шагнал: Непал Трипхуваны их сургуулий баг
TOYOTA шагнал: Тайланд 1-р баг Хаан Могкут Их сургууль
MABUCHI шагнал: Вьетнам Лаг Хонг их сургууль
NAGASE шагнал: Японы технологийн сургууль, ROHM Индонези Сурабаяагийн Электрон,Инженер Политехинкийн дээд сургууль тус тус хүртлээ.
Нэмж мэдээлэхэд тус тэмцээнд манай улсаас ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийн баг оролцож байгаа юм. Багийн гишүүдээр Т.Баярсайхан Ц.Доржсүрэн Г.Лхагвазаяа нар оролцсон юм.
“ABU ROBOCON 2016 THAILAND” тэмцээн боллоо | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.