
Анх Холливүүдийн алдарт Армагеддон киног гарахад олон хүмүүс дэлхийн сансар судлалын салбар солир дээр буух хэмжээнд хүрч хөгжөөгүй байгаа гэдгийг сануулж байсан. Тэгвэл НАСА одон орончдын Бенну хэмээн нэрлэсэн солир дээр буух бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ солир дээр буух нь аюултай, аз туршсан алхам учраас эхний ээлжинд тусгай зориулалтын техник буулгахаар болжээ. Солир дээр буух нь гурван төрлийн ач холбогдолтой гэдгийг НАСА-гийн технологийн багийнхан мэдэгдлээ.
Эхний ээлжинд солироос дээж авснаар сансар огторгуйн алсын алсад ямар химийн бүтэц, найрлагатай гаригууд байдаг талаар тодорхой мэдээлэлтэй болох юм. Түүнээс гадна дэлхий үүсэл хөгжлийн тухай чухал баримт нотолгоотой болох өндөр магадлалтай бий. Учир нь Бенну солир 4.5 тэрбум жилийн настай хэмээн тооцогддог нь манай эх дэлхийн настай яг таарч байгаа юм. Тиймээс НАСА-гийн шинжээчид Бенну солирыг нарны системийн үүсэл хөгжлийн 4.5 тэрбум жилийн настай архивтай адилтган үзжээ. Энэ солиртой холбоотой бас нэг муу мэдээ байгаа нь Бенну 22 дугаар зууны төгсгөлд эх дэлхийтэй мөргөлдөх боломж байгаа юм. Хэрэв дэлхий ийм том хэмжээний солиртой мөргөлдвөл сөнөх магадлалтай аж. Тиймээс энэ төслийг ирээдүйн дайснаа судлаж байгаа алхам хэмээн үзэж болно хэмээн НАСА-гийн шинжээчид хошигножээ.
Төслийн ахлагч Скотт Беламигийн мэдээлж байгаагаар сансар судлалын салбарт хувьсгал хийж магадгүй энэ ажиллагааг 2018 онд эхэлж, 2023 онд солирын дээжийг эх дэлхийд авчирснаар дуусгах төлөвлөгөөтэй байна. Солир дээр буух нарийн төвөгтэй ажиллагааг ОСИРИС-РЕКС загварын сансарын хөлгөөр гүйцэтгэх бол солирыг судах, дээж авах ажилыг тусгай хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмжинд даатгах болно. Сансар судлалын салбарт хариулт нь олдоогүй олон асуулт байдаг. Тэгвэл тэдний заримд Бенну солир бүрэн дүүрэн хариулна хэмээн найдаж байгаа судлаачид цөөнгүй байна.
НАСА 2023 онд солирын дээжийг эх дэлхийд авчирна гэв | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.