Шууд Chart

Японы гоо сайхан, арьс арчилгааны “ОППЭН” брэндийн албан ёсны дэлгүүр Монголд нээгдлээ

2016-09-05 15:21:42

Япон улсын 63 жилийн түүхтэй гоо сайхны тэргүүлэгч “ОППЭН ” брэндийн дэлгүүр энэ оны зургаадугаар сард Монголд үүд хаалгаа нээсэн билээ. Тус компанийн бүтээгдэхүүн нь олон жилийн судалгаа шинжилгээнд суурилсан, Ази хүний арьсны онцлогт тохирсон арьс арчилгааны цогц иж бүрдэл гэдгээрээ онцлогтой юм. Өөрийн бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэдээ илүү үр дүнтэй хүргэх үүднээс “НЕКСТКОМ” ХК-ийн гоо сайхны зөвлөх эмч нарыг Япон улсад өөрийн гоо сайхны академидаа шаталсан сургалтад хамруулж мэргэшүүлсэн байна. Ингэснээр баталгаатай бүтээгдэхүүнийг зөв заавар зөвлөгөөгөөр эргэх холбоотой хэрэглэгчдэдээ хүргэхэд дөхөм болох юм.

Мөн цаашид Монголын бусад гоо сайхны салонуудын гоо сайханчдыг Япон улсад ирж очих болон байрлах бүх зардлыг даан, үнэ төлбөргүй сургах төлөвлөгөөтэй байгаа билээ. Эхний сургалт энэ 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Японы Осака хотод байрлах Оппэн косметикс академид явагдана. 

Манай улсад зарагдаж буй зарим импортын гоо сайхны бүтээгдэхүүнүүд тухайн брэндийнхээ гадаад орон дахь аль үйлдвэрээс орж ирсэн нь тодорхойгүй, хадгалалтын горим, хугацаа зэрэг нь ойлгомжгүй байдгаас хэрэглэгчид эрүүл мэнд, гоо сайхан, эдийн засгийн хувьд хохирч, буух эзэн, буцах хаяггүй үлдэх тохиолдол элбэг байдаг.  Тэгвэл Оппэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь Японы Сага муж дахь үйлдвэрээсээ шууд Монголын хэрэглэгчдийн гарт хүрч байгаа гэдгээрээ давуу талтай бөгөөд албан ёсны борлуулагч салон дэлгүүр нь хэрэглэгч нэг бүрийнхээ арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөвлөж, мэргэжлийн арьсны эмч гоо сайханчид мэргэжлийн зөвлөгөөг өгч таны гоо сайхан байх баталгааг хангаж өгөхөө амлаж байна.

Дашрамд ОППЭН брэндийн бүх бүтээгдэхүүнийг манайд Япон дахь үнээр нь худалдаалж байна.


Японы гоо сайхан, арьс арчилгааны “ОППЭН” брэндийн албан ёсны дэлгүүр Монголд нээгдлээ  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй