Шууд Chart

Брэд Питт: Би хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн дэргэд байна

2016-09-06 16:08:05

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг, сайн санааны элч Анжелина Жоли ойрын жилүүдэд огцом жингээ алдаж, хорт хавдартай тэмцэж байгааг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Түүний эрүүл мэндийн асуудал улам хурцдаж, үхлийн ирмэгт ирээд байна. Энэ нь түүний сэтгэл санааны байдалтай нягт холбоотой болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Харин түүний нөхөр сэтгэл санааг нь дэмжих гэж маш их хичээж байгаа аж. Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө ийнхүү хэлжээ. Би дэлхийн эрчүүд, эмэгтэйчүүдийн тэн хагасынх нь шүтээн болсон эмэгтэйн дэргэд өглөө бүр сэрж, мөрөөр нь шөнө бүр тэвэрдэг азтай хүн. Тиймээс би түүнд байнга баглаа цэцэг бэлэглэж, үнсэж, урам магтаалын үгээр тэтгэж эхэлсэн. Би эхнэртээ дандаа бэлэг авч өгөн, түүний л төлөө амьдрахаар шийдсэн. Олон нийтийн арга хэмжээн дээр ч би зөвхөн түүнийхээ тухай л ярьдаг боллоо. Амьдралынхаа бүхий л хэсгийг зөвхөн түүн лүү чиглүүлсэн юм. Найз нөхдийнхөө дэргэд ханийгаа үргэлж магтдаг болсон. Итгэх үгүйг чинь мэдэхгүй юм. Гэхдээ тэр үүнээс хойш цэцэг шиг дэлгэрч эхэлсэн юм. Эхнэр минь өмнөхөөсөө ч илүү болсон. Тэр буцаад жин нэмж, өмнөхөөсөө ч илүүгээр намайг хайрлаж эхэлсэн. Түүнийг намайг тэгж их хайрлах юм чинээ би санаагүй шүү гэжээ.

Анжелина Жоли 2013 онд анх өөрийгөө хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувьтай, савны хорт хавдар тусах магадлал 50 хувьтай гэдгийг мэдэж, улмаар 2015 онд хөх, өндгөвчөө авахуулсан юм.

Холливудын алдарт хос Брэд Питт болон Анжелина Жоли нар үүрд мөнхийн хайрын холбоогоо тамгалахаар Франц улсад хувийн эдлэн Шато Мираваль цайзад 2014 оны наймдугаар сарын 23-нд тухайн оны хамгийн дуулиант хуримаа хийж байсан билээ.

Анжелина Жоли болон Брэд Питт нар зургаан хүүхэдтэй. Тэд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх тухай 10 зөвлөгөө гаргажээ. Боловсролд нь анхаарч багшийн цалингаас гар бүү тат, хүүхдүүдийнхээ дэргэд бүү маргалд, хүүхэд өөрөө шийдвэр гаргах эрхтэй байх ёстой гэх зэрэг өөрсдийнхөө амьдралаас сэдэвлэн зөвлөгөө гаргасан байна.

 














Брэд Питт: Би хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн дэргэд байна   
Үзсэн: 3843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочих [103.57.92.xxx] 2016-09-06 22:29
Хуримын зураг нь үнэхээр гайхалтай сайхан юмаа
zzz [89.217.200.xxx] 2016-09-06 20:35
hynii nohor salgaj suusan , yu ni goe baigaa um, muuhai taalagddaggui
Зочин [116.44.154.xxx] 2016-09-06 18:34
HAJUUN DULAAN UGTEI ENE EIREG ENERGTEI HUMUUSIIN KOMMENTIIG UNSHIHAAR IH SAIHAN YUMAA KOMENTIIN GEREL GEEETEI HUMUUSDEE AZ JARGAL HUSE
zochin [203.91.115.xxx] 2016-09-06 17:43
yg tuun shig baigaasai
[203.91.115.xxx] 2016-09-06 17:14
Minii hani yag tuun shig
Зочин [122.201.22.xxx] 2016-09-06 16:49
Урт насалж удаан жаргаарай.
Зочин [202.179.13.xxx] 2016-09-06 16:39
saihan ger bul shuu

Бидэнтэй нэгдээрэй