Шууд Chart

Музей шинэ үзмэрээр баяжигдлаа

2016-09-13 15:52:05

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран барималч Ж.Нанзаддорж өөрийн урласан "Чингис хаалга", "Өүлэн эхийн хөшөө", "Чингисийн морьт хөшөө"-нийхөө эх хувийг түүх болгон үлдээхээр аймаг орон нутагтаа хандивлажээ.

Эдгээр бүтээлүүдийг Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун хүлээн авахдаа "Орон нутгаа сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг хөшөөнүүдийн анхны загварыг дурсгасанд талархаж байна" гээд аймгийн түүхийн музейд хадгалуулахаар  музейн дарга н.Эрдэнэбулганд хүлээлгэн өгсөн байна.

Дээрх бүтээлүүд нь түүхийн дурсгалт эд өлгийн зүйлд хамаарагдаж байгаа тул ном журмынх нь дагуу хадгалж, олон зуун жилийн турш устаж алга болохгүйгээр хамгаалах болно гэж Музейн удирдлага амлажээ.

 


Музей шинэ үзмэрээр баяжигдлаа   
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй