Шууд Chart

"Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

2016-09-14 11:34:10

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд маргааш 11:00 цагт нээлтээ хийх гэж байна. 

Юмжаагийн Цэдэнбалд холбогдох 700 гаруй эд өлөг 1990 оны 9 дүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдсанаас энэхүү үзэсгэлэнд 150 гаруйг нь түүвэрлэн дэлгэх аж.

Үзэсгэлэнд Монголбанкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатрын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатрын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлэхээрээ онцлогтой.

Үзэсгэлэн ирэх 10 дугаар сарын 15 хүртэл олонд нээлттэй байх юм. 


"Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ   
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй