
Жиргээчдийн нэг том асуудал нь 140 тэмдэгтийн хязгаар. Энэ хязгаартаа багтаах эрмэлзэл байх боловч заримдаа зураг, бичлэг мэтийг хавсаргахыг хүсдэг. Тэгвэл дэлхийн мэдээллийн байгууллагуудын тэмдэглэн бичиж байснаар өнөөдрөөс эхлэн зураг, бичлэг, GIF, санал асуулга зэргийг тэмдэгтийн тоонд оруулан тоолохооргүй болжээ. Компани анх энэ жилийн тавдугаар сард нэмэлт зураг, бичлэг зэрэг зүйлсийг тэмдэгтийн тоонд оруулахаа зогсооно гэж мэдэгдэж байсан ч яг тодорхой хугацаа зарлаагүй юм.
Зураг, бичлэг зэргээс гадна хэн нэгэн хэрэглэгчид хандсан жиргээнд хэрэглэгчийн нэрийг тэмдэгтийн тоонд оруулахгүй болжээ. Харин энэ бүх шинэчлэлт нэгэн зэрэг нэвтрэх эсэх нь тодорхойгүй юм. Энэ оны эхээр компанийг үүсгэн байгуулагч Жек Дорси тэмдэгтийн хязгаарыг бүрмөсөн халах тухай ярьж байсан хэдий ч жиргээний мөн чанар болох богино, илүү бүтээлч байдлыг хадгалан үлдэх нь зүйтэй гэж байсан юм. Ямар ч байсан өнөөдрөөс эхлэн жиргээчдийн бичсэн текстийн тэмдэгтээс бусад зүйлсийг тоолохгүй болж байна.
Твиттер өөрчлөгдлөө | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.