
Вена хотын Дэлхийн музей, Австрийн Урлагийн түүхийн музей, Монгол Улсын Их сургууль, МУШУТИС, Хархорин музей, Богд хааны музей хамтран Австрийн Шинжлэх ухааны Академи, монгол судлаач Др. Катерина Лангийн удирдлага доор “Nomadic Artefacts” үзэсгэлэнг энэ сарын 13-наас ирэх 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Вена хотноо зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Вена хотын Дэлхийн музейд хадгалагдаж буй Австрийн судлаач Ханс Ледерийн 1843-1921 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр судалгаа хийх үеэрээ цуглуулсан тухайн үед монголчуудын эдэлж хэрэглэж байсан ахуйн болон шашны эд өлгийн зүйлс болон тэдний ахуй амьдралыг харуулсан гэрэл зургийг олон нийтэд толилуулж байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Элчин сайд Г.Батжаргал, Венийн Дэлхийн музейн захирал Др.Стивен Энгелсманн, Австрийн Шинжлэх ухаан, технологийн сангийн тэргүүн Др. Михаел Штамфер, Төслийн удирдагч Др.Катерина Ланг болон Б.Цэцэнцолмон нар оролцож, нээлтийн үг хэлэв.
Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Австрийн зохиолчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулахаас гадна Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн лекц унших юм байна.
Вена хотноо монголчуудын ахуй амьдралыг харуулсан гэрэл үзэсгэлэн гарчээ | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.