
Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул". Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай.
“Цагаан-Уул” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ирэх 10 дугаар сарын 7-нд болох тус наадам энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах аж. Оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэлсэн байна.
Наадмын бичгийн шалгаруулалтын бүртгэл орон нутагт болон Улаанбаатар хотод 10 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх болсон байна.
Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны 2 давхрын 207А тоотод бичгээр болон файлаар хүлээн авах аж.
Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмын товыг зарлалаа | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.