Шууд Chart

“Цагаан-Уул 2016” наадамд Н.Минжинсайхан түрүүллээ

2016-10-07 13:50:34

Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2016” наадам амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн наадамд тэргүүн байрын эзнээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрын шагналыг яруу найрагч Б.Алтанхуяг хүртлээ.

“Цагаан-Уул 2016” наадамд 99 найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 27 найрагч шүүгчдийн шалгаруулалтаар үлдсэн. Харин гуравдугаар шатанд шилдэг таван яруу найрагч үлдэж, өөрсдийн бүтээлээ МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс орон даяар уншин толилуулсан юм.

Наадмын шагналт гуравдугаар байрт яруу найрагч Б.Хургаа, дөрөвдүгээр байрт яруу найрагч Э.Гантулга, тавдугаар байрт  А.Сүглэгмаа нар шалгарлаа.

Дээрх наадам нь энэ жил 18 дахь удаагаа болсон бөгөөд Монголын залуучуудын холбооноос санаачлан МЗЭ, МҮОНРТ хамтран зохион байгууллаа.   

Сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Э.Бүжинлхам, Э.Энхболд нар шалгарч байв.


“Цагаан-Уул 2016” наадамд Н.Минжинсайхан түрүүллээ  
Үзсэн: 1494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Z [103.229.121.xxx] 2016-10-07 14:00
Turuulsen shulgiig niitleed uguuch
Энэ байна [202.21.113.xxx] 2016-10-07 14:57
АМУР Амур: ахиад л чамайг дуудан байж шүлэглэх нь Амур: ахиад л чамайг дуулан сууж гансрах нь Гал – гэрлийн нулимс Ганц ширхэгийг барж Гал усны дэргэд сар хөвүүлж хоносоор Ойн гүн дэхь нарсан дээвэртэй байшиндаа Орой бүр гуниг нэвт суулаа шүү би Ингэж ганцаардахдаа Аль эртнээс бодож байсан хусны үйсээ цуглуулж дуусаад Бороонд норсон нойтон шаргал нарны туяаг дэвсгэр болгож Боронз тэргэл бодлоо аажим аажимхан буулгалаа Мөрөөдлөөс чинь эхлээд зорж, сийлж суухдаа Мөн чиг жаргалтай байсныг минь Сар тийш тэмүүлж ургаад он цагт дарагдсан Салаа мөчир хоёрхон тахир саарал бөгтөр мод Тахир саарал бөгтөр модны сүүдрийг мөлхсөөр очиход Хөтөлж аваад бүрэнхий тийш одох, тэргүүндээ үүр засуулсан Хөгшин эр хүрэн мод хоёр л мэдсэн байх Үзэсгэлэн гоог чинь Үйсэн дээр урлах шиг Үнэтэй хувь зохиол хаана байх билээ Ойн гүн дэхь нарсан дээвэртэй байшиндаа Огтын ганцаардангуй бишээр одоо Овъёосны дарсыг хаа нэг шимэн Бүр шимэн шимэн суухдаа Одоо л чамайг бүтээж чадсан даа
Mongoloo [202.70.42.xxx] 2016-10-07 15:02
Saihan shuleg bnaa

Бидэнтэй нэгдээрэй