
Австралийн алдарт хүүхдийн номын зураач Роберт Ийнгпен өөрийн ээлжит номын үзэсгэлэнгээ Мелбурн хотноо гаргаад байна. Тэрээр өөрийн шинэ үзэсгэлэнгээ гаргаад зогсохгүй, 80 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа юм. Түүний зурагт дэлхийн олон хэлээр орчуулагдаж, хүүхэд багачуудад хүрсэн байдаг. Роберт Ийнгпен өөрийн амьдралын 60 жилийг ном зохиол бичих, номын зураг зурах гэх мэт ажил хийж өнгөрүүлж байгаа нэгэн.
Жаран жилийн турш эдгээр ажлыг хийхдээ, тэрээр өөрийн бүтээсэн бүтээлийг тоо хэмжээг гаргаагүй аж. Харин түүний охин Катрина аавынхаа 7 мянга гаруй бүтээлийг компьютерт оруулж, хадгалсан байдаг байна. Тэрээр өөрийн төрөлх Геелонг хотноо "Вондерландс" хэмээх шинэ номын үзэсгэлэнгээ гаргаад байна. Тус номын үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Түүний зохиосон олон алдартай бүтээлээс дурдахад, бидний сайн мэдэх "Кристмас Карол" хүүхэлдэйн киноны номын зураачаар Роберт Ийнгпен ажилласан байдаг юм байна.
Хүүхдийн номын зураач өөрийн шинэ үзэсгэлэнгээ гаргалаа | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.