
“Тэнгэрийн Модун” ТББ, “Гайхамшигт Монгол наадай” ХМХ, Говьсүмэр аймгийн ЗДТГ, Говьсүмбэр аймгийн Уяачдын холбоо хамтран Монгол үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалж, хойч үедээ үлдээх үүднээс "Монгол адуу" тэмцээнийг зохион байгуулж байна.
Монгол хүний бахархал болсон морио зөв хайрлан хамгаалах, адуучин залуусынхаа авхаалж самбаа, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор наран ургах зүг Говьсүмбэр аймаг, адууны өлгий нутаг Малхийн талаас эхлэн Монгол орныг нар зөв тойрон жил бүр уламжлал болгон зохион байгуулах "Монгол адуу" анхны тэмцээнийг Говьсүмбэр аймагт өнөөдөр зохион байгуулж байна.
Адуучин залуусын дунд болох энэ тэмцээний бүх оролцогч үндэсний хувцастай байх аж. Тэмцээний үеэр уургалах, бугуйлдах, чөдөр зангидах, жирэм сүлжих зэрэг олон сонирхолтой өрсөлдөөн болох юм. Шилдэг уургач, бугуйлч, эмнэг сургагчийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнах ажээ. Мөн I, II, III байр шалгаруулах бөгөөд
I БАЙР – Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
II БАЙР – Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
III БАЙР – Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнах юм байна.
"Монгол адуу-2016" тэмцээн болно | ||
Үзсэн: 2190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.