Дуучин Д.Намсрайноров “Хүсэл” хэмээх шинэ уран бүтээлээ нийтэд түгээж эхэллээ. Намрын улиралд ихэнх дуучин шинэ уран бүтээл “өлгийдөж” үзэгч, сонсогчдодоо хүргэхийг зорьдог. Энэ жишгийг ч дуучин залуу дагасан байна.
"Хүсэл" дууны хөгжмийг Д.Дорлиг хийсэн бол шүлгийг яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин дууг “GTS” энтертайнмент дүрсжүүлсэн байна.
Энэхүү уран бүтээлд 1980 оны үеийн аж байдал шингэсэн бөгөөд тухайн үед газар тариаланд туслах ажилтнаар томилогдож байсан залуусын бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ.

| Дуучин Д.Намсрайноров “Хүсэл” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа | ||
| Үзсэн: 2082 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.