
Гоо үзэсгэлэнгийн тэргүүн наадам болох “Дэлхийн мисс”-ийн тэмцээн ирэх 11 дүгээр сард АНУ-ын Мэрилэн мужид эхлэх юм. Одоогоор тус тэмцээнд оролцох дэлхийн гоо бүсгүйчүүд тодорсоор байгаа бөгөөд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцохоор болсон байна.
Өнгөрөгч өдөр зохион байгуулагдсан "Miss World Mongolia 2016" титэм гардуулах ёслолд А.Баярцэцэг "Үндэсний ялагч"-аар тодорсон бөгөөд өнгөрсөн жилийн "Дэлхийн мисс"-т өрсөлдсөн мисс Н.Ану титмийг гардуулсан байна.
Дашрамд өгүүлэхэд “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
"Дэлхийн мисс 2016" тэмцээнд А.Баярцэцэг өрсөлдөхөөр болжээ | ||
Үзсэн: 1572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.