
Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилд төрийн далбаагаа мандуулсан. Тэрбээр 2010 онд далайн түвшнээс дээш 5642 метрийн өндөрт Европ тивийн ноён оргил Эльбурс, 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848м/, 2012 онд Африк тивийн Килиманжарод хүрсэн байна.
Түүний дараагаар 2013, 2014 онд далайн түвшнээс дээш 6194 м-ийн өндөр Хойд Америк тивийн ноён оргил Динали ууланд авиралт хийсэн ч амжилтгүй болж, 2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр багаараа Диналийн оргилд амжилттай гарсан юм. Харин 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Өмнөд Америкийн Аконкагуагийн оргилд гарсан бол мөн тус онд Австрали ба Далайн ноён оргил Карстенс пирамидад /4884/ гарчээ.
Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 26-нд Улаанбаатарын цагаар 9 цаг 57 минутад Антарктид тивийн Винсон Массиф уулын оргилд амжилттай авирч Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсан юм. Ингэснээр дэлхийн 8 ноён оргилыг эзэлсэн монголын анхны уулчин хэмээх алдрыг хүртэж, Дэлхийн уулчдын түүхийн хуудсанд " Монгол "-ын нэрийг тод үсгээр тамгалан үлдээлээ.
Б.Гангаамаа дэлхийн найман ноён оргилд гарсан анхны монгол уулчин боллоо | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.