
“Шидэт бөмбөг” волейболын лиг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн 2-р лиг 2016 оны 11-р сарын 25-наас таван багийн ширүүхэн өрсөлдөөнөөр эхлэн одоогийн байдлаар шигшээ тоглолтууд явагдаж байна.
Шигшээ тоглолтын эхний тоглолтууд өчигдөр аймгийн БТСГ-т явагдлаа.
Аваргын алтан медалийн төлөө Техникийн цогц шийдэл - “TCS”, “Дорнод НАА” багууд эхнийхээ тоглолтыг хийж “Дорнод НАА” баг 3:1-ээр өрсөлдөгчөө буулган авсан. Харин хүрэл медалийн төлөө “Турк стиль”, ДБЭХС-ТӨХК-ийн “Эрчим” багуудын хооронд өрнөж, “Эрчим” баг туршлагатай баг гэдгээ баталж өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж шигшээ тоглолтын эхнийхээ хожлыг авлаа.
Шигшээ тоглолтын сүүлийн тоглолт маргааш буюу баасан гарагт 18:00 цагаас Дорнод аймгийн БТСГ-т явагдана. Хэрэв шийдвэрлэх тоглолтод багуудын хожил 1:1 болсон тохиолдолд нэмэлт нэг тоглолтыг хийж түрүүлж хожсон баг нь медалиа энгэртээ зүүнэ.
Б.Отгонбавуу
Шигшээ тоглолтын сүүлийн тоглолт маргааш болно | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.