
Өнгөрсөн долоодугаар сараас хойш долларын ханш огцом өссөөр зарим үест хар зах дээр 1795 төгрөг болтлоо чангарах тохиолдол ч гарч байсан. Тэгвэл энэ сарын эхээр 1746 төгрөг дээр савлаж байсан долларын ханш тасралтгүй буурсаар өнөөдрийн байдлаар 1671 төгрөгтэй дүйцэж байна.
Эдийн засгийн шинжээчид валютын ханшийн хэт өсөлтийн дараа уналт бий болдог үзэгдлийг ханш өөрийгөө засч буй хэлбэр хэмээн нэрийддэг. Энэ үзэгдлээр бол ам.долларын ханш цаашид ч буурна хэмээн тооцоолж байгаа. Мөн долларын ханш ийн буурсан явдлыг Япон улс “Самурай” бонд гаргах зөвшөөрлийг Монголын хөгжлийн банкинд албан ёсоор олгосон мэдээлэлтэй холбон тайлбарлаж байна.
Долларын ханш буурсаар байна | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.