Шууд Chart

Галын аюулаас 90 настай эмээг аварсан Нимарт БНСУ-д байнгын оршин суух эрх олголоо

2018-12-17 09:00:00

Солонгост галын аюулаас 90 настай эмээг аварсан Шри Ланка улсын иргэн Нимарт Өмнөд Солонгос улсын хууль зүйн яамнаас байнгын оршин суух эрх олголоо.

Солонгост хууль бусаар амьдардаг байсан Нимар нь өнгөрсөн 2 сард Гёнбукт болсон орон сууцны галын аюулаас 90 настай эмээг аварсан байна. Тэрбээр галруу гүйн орж эмээг аврахдаа хүзүү, толгой, мөр хэсгээрээ бага зэрэг түлэгдэн 2-р зэргийн гэмтэл авсан байна.

Энэ сарын 16-нд Өмнөд Солонгос улсын хууль зүйн яамнаас Шри Ланка улсын иргэн Нимарыг Өмнөд солонгост байнга оршин суух эрх (F5) виз олгож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Бусдын амь насыг аврахад өөрийн биеэ үл хайрлан зүтгэсэн баатарлаг үйл явдлыг үнэлэн олгож буй шагнал хэмээж байсан юм.

Хэдийгээр хууль бусаар амьдарч байсан ч өнгөрсөн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдож байгаагүйг онцлон байнгын визийг олгох болсоноо мөн онцлож байсан юм.

Түүнд байнгын оршин суух эрхийг 18-ний өдөр Дэгү хотын Цагаачлалын албан дээр гардуулж өгөх юм байна.

Э. Ижилболд


Галын аюулаас 90 настай эмээг аварсан Нимарт БНСУ-д байнгын оршин суух эрх олголоо  
Үзсэн: 2481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-17 13:19
Аштай юу даа. Айж нуугдаж явахгүй, сэтгэл тайван явна гэдэг ч аз жаргал шүү.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-17 13:06
Хөл бөмбөгчин юм байх гэж бодлоо ш дээ кккккккккккккк

Бидэнтэй нэгдээрэй