Шууд Chart

Зам барилгын “Полимер битум”-ыг дотооддоо үйлдвэрлэнэ

2019-02-20 15:24:41

ААШТО” ХХК нь Авто замын салбарын эрдэмтэн докторууд, судлаачидтай хамтран “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой полимер битум дотооддоо үйлдвэрлэх” инновацийн төслийг БСШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сангаас хэрэгжүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Шинжлэх ухаан технологийн сантай гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг төслөөс PG 64-46 ангиллын полимер битум боловсруулах ба өөрийн орны зам цаг уурын бүс бүрт тохирсон битум гаргах инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи боловсруулж, 200м орчим туршилтын зам барьж, жилийн 4 улиралд гарах өөрчлөлтөд ажиглалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ хийж, сорилтыг дүгнэлтэд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарган боловсруулалт хийнэ.

Төслийн зорилго нь: Монгол орны зам цаг уурын бүс бүрд тохирсон авто замын хучилтад хэрэглэх полимер битум боловсруулж, технологийг нэвтрүүлснээр авто замын чанарыг дээшлүүлж, насжилтыг уртасган, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлснээр техник-ашиглалтын байдлыг сайжруулах юм. 

Уг технологи боловсруулалтыг ”ААSHTO”- ХХК-ны битумын үйлдвэрийн төслийн удирдагч, докторант Н.Бямба гүйцэтгэж байна.


Зам барилгын “Полимер битум”-ыг дотооддоо үйлдвэрлэнэ  
Үзсэн: 1816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
туяа [127.0.0.xxx] 2024-03-05 11:24
полимер 130 үнийн мэдээлэл сонсье

Бидэнтэй нэгдээрэй