
Хэрчсэн гурил хийдэг хэд хэдэн газрын ашиглаж байсан ус нянтай, ажилчид нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн ороогүй байжээ. Мөн гурил хийдэг сав, багаж хэрэгсэл нь нянгийн бохирдолтой болох нь шинжилгээгээр илэрсэн байна. Нэр бүхий зарим газрын тоног төхөөрөмж зэвэрсэн зэрэг ноцтой зөрчил илэрсэн гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Оюунцэцэг мэдээллээ.
Иргэдийн өдөр тутмын хүнсний гол хэрэглээ болсон “хэрчсэн гурил” хийдэг газруудад шалгалт хийхэд муу үнэлгээ авсан байна. Иймд зөрчилтэй байсан 50 орчим аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгчээ. Шалгалтад нийт 90 орчим аж ахуйн нэгж, таван иргэн хамрагдсан байна.
“Хэрчсэн гурил” үйлдвэрлэдэг зарим газар муу үнэлгээ авчээ | ||
Үзсэн: 1692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.