Шууд Chart

Азийн бүсийн энх тайвны бага чуулган Гандантэгчэнлин хийдэд болно

2019-06-18 15:58:55

Азийн бүсийн энх тайвны бага чуулган энэ сарын 21-23-нд Гандантэгчэнлин хийдэд болно. Анх 1969 онд Гандантэгчэнлин хийдийн ахмад лам хуврагууд санаачлан Азийн бүсийн энх тайвны бага хурлыг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш Буддын шашин дэлгэрсэн Ази тивийн бусад оронд нийт 10 удаа амжилттай зохион байгуулаад байна.

1970 онд анх хуралдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 10 удаа зохиохдоо Монголд дөрвөн удаа амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн хуралд Азийн 20 гаруй орны 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна.

Гандантэгчэнлин хийдийн Да лам, Шашны дээд сургуулийн захирал н.Бямбажавын ярианд анхаарлаа хандуулъя.

Зөөлөн хүчний бодлогоор нийгэм, цаг үедээ нөлөөлөх, сайн сайхныг уриалахыг тус хурал зорилгоо болгодог байна. Гурван өдөр үргэлжлэх энэ хурал шинэ цаг үедээ тохирсон дүрэм журмыг батлах, энхийн үйлсийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд гол агуулга оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.


Азийн бүсийн энх тайвны бага чуулган Гандантэгчэнлин хийдэд болно  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй