Шууд Chart

Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлж, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна

2019-06-20 12:48:40

Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлж, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэллээ. УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын нууцын зэрэглэлтэй мэдээллийг хаалттай хуралдаанаар сонссон.

Тус хурлаас Засгийн газар, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт үүрэг чиглэл өгч тогтоол гаргасан байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх болон иргэдэд хар тамхи, түүнтэй холбоотой гэмт хэргийг талаар мэдээлэл олгох чиглэлээр тодорхой заалт тусгажээ.

Хар тамхи, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхэд бүтэц, орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа н.Отгонжаргал хэлж байна.

Харин Гадаад харилцааны яамны хувьд хар тамхи мансууруулах бодисын хууль бус үйлдэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байна. Ойрын үед хамтарсан уулзалтууд хийхээр төлөвлөжээ.


Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлж, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй