Шууд Chart

Их сургуулийн зарим багш номоо борлуулах замаар оюутнуудын шалгалтын оноог нэмж байна

2019-06-20 12:56:03

Их сургуулиудын зарим багш нар өөрийн номоо борлуулах замаар оюутнуудын шалгалтын оноог нэмж байна. Мөн суралцагчдыг хүйсээр ялгаж харьцдаг гэж оюутнууд хариулжээ.

Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан ариун цэврийн өрөө, зам, талбайг хийж өгдөггүй гэж тэд шүүмжилсэн байна. Орон нутгийн хөгжлийн бодлого, судлалын төвийн тэргүүн н.Буддорж ингэж ярилаа.

Авлигатай тэмцэх газрын захиалгаар судлаачид МУИС, МУБИС, АШУҮИС-д “Авлигын эрсдэлийн үнэлгээ” хийхэд нийтлэг ийм дүр зураг гарчээ. Цаашид илэрсэн зөрчил дутагдал, эрсдэлийг хэрхэн бууруулах талаар МУИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Лодойравсалаас тодрууллаа.

Гурван сургуулийн хувьд төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, шинээр ажилтан авах, авлигын эсрэг бодлого байхгүй зэрэг нийтлэг эрсдэл илэрчээ. Цаашид удирдлагын багийн зүгээс авлигын эрсдэлийг бий болгож байгаа эдгээр асуудлуудыг бууруулах тал дээр анхаарч ажиллахыг АТГ-аас анхаарууллаа.


Их сургуулийн зарим багш номоо борлуулах замаар оюутнуудын шалгалтын оноог нэмж байна  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй