
Торомны ноос, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад өндөр шаардлага тавьдаг. Европын холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах нь тухайн орны үйлдвэр эрхлэгчдэд ашигтай байдаг. Энэ хэрээр шаардлагыг өндөр тавьдаг байна.
Тухайлбал, уг бүтээгдэхүүнийг аль нутгийн хэн гэдэг малчны хэдэн настай малын ноос болон хөөврөөр хийсэн. Малаас гаргаж авах анхны үйл явцад хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй байх, цаашлаад чанар хийцийн нөхцөлийг хэр хангасан, түүхий эдийг боловсруулах тоног төхөөрөмж нь байгальд хэр ээлтэй технологи байсан, хэдий хэмжээний ус хэрэглэсэн зэрэг олон шатлалыг дамждаг. Тиймээс чанарын энэ шаардлагад манай үйлдвэрлэлийн зарим бараа бүтээгдэхүүн тэнцэхгүй байх тохиолдол гардаг байна.
Европын холбооны "Трам" төслийн богино хугацааны мэргэжилтэн н.Алтанбат ингэж ярилаа.
2017 оноос 2021 он хүртэл Европын зах зээлд 7200 бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг манай улсад олгожээ.
Европын зах зээлд 7200 бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрх олгожээ | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.