
Монгол Улсад гэрийн асрамж үйлчилгээ хүртээмж муутай байна. Нийслэлийн хэмжээнд байнгын асаргаа авдаг 61 мянган иргэн байгаагаас 4000 гаруй нь хүүхэд гэж Нийгмийн халамжийн газрын дэд дарга н.Отгонжаргал хэллээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай иргэдийг асардаг мэргэжлийн асрагч байдаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хурдан хугацаанд нийгэмжүүлэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд туслах зорилгоор Монгол Улс нэн даруй мэргэжлийн асрагч бэлтгэх шаардлагатай байгааг БНСУ-ын Самюк их сургуулийн дэд профессор Жун Ён Ин онцоллоо. Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн олонхыг нь гэр бүлийнхэн нь асардаг учир хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг юм.
Монгол Улсад гэрийн асрамж үйлчилгээ хүртээмж муутай | ||
Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.