Шууд Chart

27 хоногийн газрын тосны нөөцтэй байна

2019-06-26 14:35:34

Наадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдэгдлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга н.Эрдэнэбаяр “Өнгөрсөн тавдугаар сараас ОХУ-аас манай улсад нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурсан. Ингэснээр жижиглэнгийн үнэ 50-55 төгрөгөөр буурна гэсэн үг” гэлээ.

Энэ онд шатахууны үнэ дөрвөн удаа нэмэгдсэн. “Эдгээр нэмэгдэл нь зохиомол бус ам.долларын өсөлттэй холбоотой” гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцолж байлаа. Манай улс өнөөдрийн байдлаар 27 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Үүнд А-80 автобензин 45, Аи-92 35, Дизелийн түлш 19, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Мөн энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлох зорилт тавьжээ.


27 хоногийн газрын тосны нөөцтэй байна  
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
баяр [127.0.0.xxx] 2019-06-27 08:36
хуучин 20 30 төггөрөөр л нэмээд яваад байдаг байсан. хасахгүй ч гэсэн. харин одоо 200 гаар нэмээд 50 ийг хасаж жүжиглэдэг болж. хэнийг доромжлоод байгаа юм. ийм арга залиа болиоч
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 17:46
их гийгүүлж дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 15:47
1000 төгрөгөөр бууруул. 1500 өсгөчихөөд хүк минь
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 15:37
durakuudaa said Sumiya chin 120 togrogoor xyamdarna gesen shuu dee
Zochin [127.0.0.xxx] 2019-06-26 15:33
Buhel buten Toriin medliin gazriin tosnii gazar magadlal yaridag bolson bna sh dee. Nogoo boroo orj ch magadgui, orohgui ch baij magadgui gedeg shig l bolj. Ingej yarij bichij baihaar duugui bsan ni deer. 200-300 togrogoor osgochihood 50-100togrogoor buuruulchihaad hudlaa surjigneed, ard irgedee daapaalaad, doromjlood bgaa toroos deeguur erh medeltei, mongoor buhniig shiidej boldog gesen setgehuitei bolchihson nefti importlogch nertei luivarchinguudiin shatahuun tugeeguuruudiig ni daraagiin udaa shataasan ch yadgiin

Бидэнтэй нэгдээрэй