Шууд Chart

Он гарсаар 9 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-06-26 14:50:01

Өнөөдөр “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх” олон улсын өдөр. Дэлхий олон орон энэ асуудалд анхаарал хандуулж байгаа ч хэрэглэгчийн тоо өссөн хэвээр байна.

Манай улсын тухайд 20 жилийн өмнө 45 хэрэглэгч байсан өнөөдөр энэ тоо 1000 болж өсчээ. Иймээс гэр бүлдээ эрүүл зан үйл төлөвшүүлэх, хүүхэддээ цаг гаргадаг байх нь эрсдлийг бууруулна гэж мэргэжилтнүүд уриалж байна. Энэ он гарсаар 9 хүүхэд хар тамхины хэрэгт холбогдоод байна. Ихэвчлэн найз нөхдийн хүрээнд мансуурдаг болох нь эхний байдлаар тогтоогджээ.

Энэ хэрэгт ихэвчлэн 35 хүртэлх насны залуус холбогддог байсан бол сүүлийн үед насны хувьд залуужиж байна. Энэ нь эцэг, эхийн хараа хяналт, анхаарал, халамж тааруу байгааг харуулсан тод жишээ гэлээ. Хүүхэд энэ орон зайгаа нөхөхийн тулд цахим орчноос худал мэдээлэл авч түүнийгээ даган дуурайхаас гадна найз нөхдийн ятгалгааар буруу сонголт хийж байна гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал н.Насанцэнгэл ярилаа.

Он гарсаар хар тамхины 89 хэрэгт 180 гаруй хүнийг шалгаж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тэдний 90 орчим хувь 18-35 насны залуус бол таван хувь нь хүүхдүүд байна.


Он гарсаар 9 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ   
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй