
Оюуны өмчийн газар барааны тэмдгийн зөрчлөөс иргэд олон нийт урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний шошго, таних тэмдгийг хуурамчаар үйлдэх зөрчил их гарч байна. Энэ нь хүнсний бараа бүтээгдэхүүн дээр ихээр үйлдэгдэж байгааг Оюуны өмчийн газраас анхаарууллаа. Иймэрхүү зөрчил томоохон худалдааны төв, захуудаар элбэг ажиглагдаж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бараа бүтээгдэхүүн борлуулагч иргэн, аж ахуй нэгжүүд, худалдан авагчид аль, аль талдаа оюуны өмчийн талаас нь анхаарах шаардлагатай байгааг Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ ярилаа.
Бараа бүтээгдэхүүний таних тэмдгийг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоо чухал юм. Иргэдэд бараа бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг борлуулагчаас шаарддаг соёлыг хэвшүүлэх шаардлага байна. Тиймээс иргэдийн оюуны өмчийн талаарх эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, иргэдээ мэдээлэлжүүлэх сургалт сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд явуулах хэрэгцээ байна.
Бараа бүтээгдэхүүний шошго, таних тэмдгийг хуурамчаар үйлдэх зөрчил их гарч байна | ||
Үзсэн: 1641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.