
Манай улсад жилд дунджаар 10 мянган хүүхэд мэс засалд орж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв жилд дунджаар 15 мянган иргэнд мэс засал хийдэг бол эдгээрийн дийлэнх нь 18 хүртэл насны хүүхэд байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд чих, хамар, хоолой, нүд, эрүү нүүр ам, бөөр болон зүрхний өвчлөл нэмэгдэж байгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал н.Энхтөр ярилаа.
Монгол, Өмнөд Солонгос улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр улсын хүүхдийн эмч нарын анхдугаар симпозиум уулзалт өнөөдөр болж байна. Ойд зориулан Өмнөд Солонгосын “Самсунг” эмнэлэг Монгол эмч нарыг зүрхний мэс заслаар мэргэшүүлж сургажээ.
Манай улсад жилд дунджаар 10 мянган хүүхэд мэс засалд орж байна | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.