
Монголыг сонирхон судлах судлаачийн тоо нэмэгдсээр байна. Монголч эрдэмтэн болохоор суралцаж байгаа гадаадын 15 оюутан манай улстай танилцахаар хүрэлцэн ирлээ.
Олон улсад монгол судлал хөгжөөд 150 гаруй жил өнгөрч байна. Тухайлбал, Унгар, Хятад, Япон, Орос, Польш улсад өдгөө Монгол судлалын төвүүд үйл ажиллагаа явуулж, манай улсын талаар судалж байгаа юм.
Монголч эрдэмтэн, судлаачийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ШУА, Хятадын Баруун хойт үндэстний их сургуультай хамтран анх удаа монголч эрдэмтэд, оюутнуудад зориулсан зуны сургалтыг зохион байгуулж байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиолын судалбарын эрхлэгч н.Алимаа ингэж ярилаа.
Монгол утга соёл, зан заншлын сургалт ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. 1959 оноос эхэлж олон улсын монголч эрдэмтдийн хурлыг 10 дахь удаагаа зохион байгуулаад байна.
Монголыг сонирхон судлах судлаачийн тоо нэмэгдсээр байна | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.