
Италид халдварын тоо нэмэгдэж байна. Тус улсад хоногийн хугацаанд 2548 хүн шинээр халдвартай гэж бүртгэгдсэн талаар өчигдөр ЭМЯ-наас нь мэдээлжээ.
Энэ бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Хоногийн хугацаанд 24 хүн халдвараар өөд болж, нийт халдвар авсан хүний тоо 317 409 болсон бол 35 918 өвчтөн коронавируст өртөж нас баржээ.
Үүнээс гадна “САРС-КоВ-2” коронавирус бие махбодид нэвтрэхийн тулд 10 өөр төрлийн хэлбэрээр хувьсах чадвартай болохыг Британийн Фрэнсис Крикийн хүрээлэнгийн эрдэмтэд олж тогтоожээ.
Туршилтын явцад коронавирусний өргөс өөрчлөгдөж, илүү барьцалдамтгай болсон байна. Ингэснээр хүний эсийн гадаргуу дээр байрлах АСЕ2 уурагтай нягт холбогдож, бие махбодод нэвтрэх чадвартай болдог гэжээ.
“Томуугийн болон ХДХВ-т ч ийм нэвтрэх чадвар байхгүй” гэж судалгаанд оролцогчдын нэг, лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Дональд Бентон мэдэгджээ.
Тэгвэл Бангладешийн “Глоб Биотех” компанийн ажилтнууд коронавирусний шинэ сүрэгтэй тэмцэх вакциныг дэлхийд анх удаа зохион бүтээлээ. Вирусний энэ мутаци нь халдварлах чадвар өндөртэй бөгөөд оготно дээр хийсэн эхний туршилтынхаа талаар цахим сэтгүүлдээ бичжээ.
Италид коронавирусээр хоногт 24 хүн өөд болж байна | ||
Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.