Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-10-26 12:02:36

2020 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31, 11 дүгээр сарын 01-нд  нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхитай, хүйтэн байна.

Хур тунадас: 26-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31, 11 дүгээр сарын 01-нд  нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: 26-нд тал, хээрийн нутгаар, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 31, 11 дүгээр сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 02-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн буюу сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

27-нд баруун аймгуудын нутгаар, 28,29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байх төлөвтэй.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй