
2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан баг Монгол Улсад анх удаа “Амны хөндийн хүрцээр Гавлын кливус орчмын хордома хавдар авах мэс засал эмчилгээ”-г амжилттай хийжээ.
Энэхүү эмчилгээг хийснээр Монгол Улсад гавлын суурийн мэс засал эмчилгээний эхлэл болж, “Амны хөндийн хүрцээр” гавлын кливус орчмын хавдрууд түүнчлэн хүзүүний I, II нугаламын зарим хавдар, үрэвсэлт өвчин, хүн амын дунд тархмал тохиолддог хэрх өвчний үеийн хүзүүний шүдлэг сэртэнгийн эмгэгүүдэд эмчилгээ хийх шинэ арга нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байна.
Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг Монголын эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улс руу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдэлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм.
Монголд анх удаа амны хөндийн хүрцээр Гавлын кливус орчмын хордома хавдар авах эмчилгээг хийлээ | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.