Шууд Chart

ДАШТ-ээс анхны оноог авсан шигшээ багийнханд хүндэтгэл үзүүллээ

2021-02-10 16:01:36

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2001 оны хоёрдугаар сарын 19-нд ДАШТ-ий урьдчилсан шатанд Бангладешийн багтай 2:2-оор тэнцэж ДАШТ-ээс анхны оноогоо авч байсан билээ.

Уг өдрийг МХБХ 2018 оноос “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил Монголын шигшээ баг ДАШТ-ээс анхны оноо авсны 20 жилийн ой тохиож байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн өнөөдөр МХБХ үндэсний шигшээ багт тоглож, ДАШТ-нд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс анхны гоолыг оруулж, анхны оноог авсан баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мөн жил бүр сар шинийн баярын өмнө ахмад хөл бөмбөгчдөд хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу анхны шигшээ багийн тоглогчдод гарын бэлэг гардуулав. Ковид-19-ийн улмаас олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ахмад хөл бөмбөгчдийн гэрт сар шинийн бэлэг хүргүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ээс анхны оноог авсан шигшээ багийнханд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй