Шууд Chart

"Covid-19" вирусыг илрүүлэх идэвхтэй тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна

2021-02-25 14:39:17

"Нэг хаалга- Нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж шинэ голомтыг илрүүлж, тандалт судалгааг хийсэн. Энэ арга хэмжээ өндөрлөсөн ч эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид идэвхтэй коронавирус халдварын тандалтын үйл ажиллагааг цаашид нарийвчлан үргэлжлүүлж ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдахдаа онцлон тэмдэглэв. Монгол Улсад "Covid-19"-ийн эсрэг вакцинжуулах ажил эхэлсэн.

Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид вакцинд хамрагдана. Эмнэлгүүд вакцинд хамрагдах эмч ажилчдадаа өрөө гаргаж бэлтгэлээ бүрэн хангасан гэдгийг эмнэлгийн удирдлагууд хурлын үеэр хэлж байсан юм. Түүнчлэн цаашид коронавирусийн тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүргййн нэгдсэн эмнэлэгүүдийн шинжилгээ авах лабораториуд нэгдсэн ажлын хэсэг гаргаж нарийвчлан зохион байгуулж ажиллах юм.

Хуралд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд "Нэг хаалга- Нэг шинжилгээ" арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид нэмэгдэх эрсдэлийг тооцож бэлтгэлтэй байгаагаа онцлов. Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12 хоногийн турш "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г амжилттай зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын эмч ажилчдад талархал илэрхийлж буйгаа эмнэлгийн удирдлагуудаар дамжуулан илэрхийллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Covid-19" вирусыг илрүүлэх идэвхтэй тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй