Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

2021-04-22 12:06:52

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны даатгалын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нарын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо.
  
 
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал  2021 оны 04 сарын 20-ны өдөр болж дараах  асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргав. Үүнд:
  • “Журам шинэчлэн батлах тухай”
  • “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай”
  • “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн журам, батлах тухай”
  • “Өр төлбөр барагдуулах тухай”  тогтоолын төслийн танилцуулга зэргийг хэлэлцлээ.
Тус хурлаас дараах шийдвэрийг гаргалаа.
  • Анхан шатлалын эрүүл мэндийн байгууллага болох сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн журмын төслийг хэлэлцүүлж “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолоор батлан гаргалаа.
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Стратегийн худалдан авагч байгууллагын хувьд иргэн, даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг худалдан авч санхүүлэх зорилтын хүрээнд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмын төслийг тус тус хэлэлцүүлж батлууллаа.
  • “Өр төлбөр барагдуулах тухай” болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг төрийн сан банкинд төвлөрүүлэх журмын төслийн асуудлыг хэлэлцэж хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо   
Үзсэн: 2118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй