Шууд Chart

Хамгаалалтын хувцас, N95 маск хандивлалаа

2021-05-04 12:26:34

НҮБ-ын Хүн амын сан, RioTinto, Оюутолгой хамтарсан "Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" төсөл 2020 оны 10 дугаар сараас хэрэгжсэн. Нийт 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл юм.

Төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн 2-р төв эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд 19 тоног төхөөрөмжөөс бүрдсэн PCR-н цогц лабораторийг байгуулж хүлээлгэн өгсөн байна. 
 
 
Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг, Дорноговь аймгуудын сумын өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн анхан шатны алсын зайн үйлчилгээг үзүүлэх 100 орчим багцыг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн төслийн хүрээнд эмнэлгийн ажилчдад хамгаалалтын хувцас 510 ширхэг N95маск 560 ширхэг зэрэг 4976 долларын үнэ бүхий хувцсыг эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө.

 Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Шинэтөгс, хөтөлбөрийн ажилтан Э.Өнөрөө болон PioTinto кампаний мэдээлэл олон нийттэй харилцах ерөнхий зөвлөх Э.Нарантунгалаг нар оролцлоо. Тус хандивын хамгаалалтын хувцас, маскийг Коронавируст халдвар (Ковид-19)-ийн голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдад хүлээлгэн өгнө гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг онцоллоо. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан, RinTinto болон Оюутолгой зэрэг компаниуд баярласан талхалснаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хамгаалалтын хувцас, N95 маск хандивлалаа   
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй