Шууд Chart

Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө аваарай

2021-05-06 10:30:56

Сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх зөвлөгөө:  

• Аливаад эерэг хандлагатай байх

• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх

• Аливаад уур уцааргүй, тайван хандах

• Бие биедээ урам өгөх

• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах

• Хэт их мэдээллээс зайлсхийх

• Сөрөг мэдээлэлд автахгүй байх

• Цахим орчинд цаг бага зарцуулах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах

• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх

• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)

• Стресс тайлах энгийн аргаар (иог, бясалгал, амьсгалын дасгал хийх..) сэтгэл санаагаа тайван байлгах

• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах

• Архи, тамхи хэрэглэхгүй байх

• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө аваарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө аваарай  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй