Шууд Chart

Анар бол амин дэм, эрдэс бодисын уурхай

2021-05-11 09:44:17

Анар нь амин дэм, эрдэс бодисын уурхай, хүний эрүүл мэндэд нэн тустай жимс юм. Анарын ясанд гормоны тэнцвэрт байдлыг хангах бодис агуулагддаг байна. Ялангуяа эмэгтэйчүүдэд энэ жимс туйлын хэрэгтэй. Сарын тэмдгийн үеийн өвдөлт, толгойн өвчин, цэвэршилтийн үед илрэх таагүй мэдрэмжүүдийг багасгадаг төдийгүй хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг ажээ. 

Анар жимсэнд их хэмжээний антиоксидант агуулагддаг байна. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэх үйлчилгээ үзүүлнэ. Чихрийн шижинтэй хүмүүст ч тустай. Анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг.
Судалгаагаар элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна. 

 

Анар жимсний шүүсэнд витамин С их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь хүний дархлааг сайжруулж, улмаар ханиад, томуу тусахаас сэргийлдэг аж. Түүнчлэн анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог гэнэ. 

Анар жимс арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг. Энэ жимсийг мөнхийн залуу насыг бэлэглэгч хэмээх нь бий. 

Анарын хальсны ханд нь хоолойны өвчнийг намдаахаас гадна амны хөндийн ариун цэвэр сахихад тусална. Анарыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл зүрх, судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс бууруулна гэж эрдэмтэд үзэж байна.


Анар бол амин дэм, эрдэс бодисын уурхай  
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй