Шууд Chart

Монгол Улсын шигшээ баг гурван эрхийн төлөө өрсөлдөнө

2022-05-05 11:53:59

Кувейт Улсад ирэх есдүгээр сард явагдах АХБХ-ны Футзалын Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн Азийн бүсээс бусад бүсийн тоглолт өнгөрсөн есдүгээр сард явагдаж, 13 эрхийг шигшээ багууд аваад байгаа билээ.

Тэгвэл Зүүн Азийн бүсийн тоглолтууд энэ сарын 17-21-ны хооронд Малайз Улсад зохион байгуулагдана.

АХБХ-ны Футзалын Азийн цомын урьдчилсан шатны Зүүн бүсийн сугалаагаар зургаан улсын шигшээ баг хоёр хэсэгт хуваагдан тоглох байсан ч БНХАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцох боломжгүй болсноор, Монгол Улсын шигшээ баг Япон, Тайвань, БНСУ, Хонконг гэсэн улсын багтай нэг хэсэгт гурван эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын шигшээ баг гурван эрхийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй