Шууд Chart

Долоодугаар сарын сүүлчийн арав хоногийн хөрсний чийгийн тойм

2022-08-05 14:49:57

2022 оны долоодугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Баянгол, Ерөө, Орхонтуул, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Гурванбаянд хангалттай, Дархан-Уулын Хонгорын Цайдам, Алтангадас, 6 дугаар бригадын талбай, Дорнодын Халхголд дунд зэрэг, Сэлэнгийн Орхон, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдамд хангалтгүй байна.
 
Уринш болон гуурстай талбайн хувьд чийгийн нөөц Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Увсын Баруунтуруун, Дархан-Уулын Дарханд дунд зэрэг байна.
 
Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Дархан-Уулын Дархан, Дорнодын Чойбалсан, Баян-Уул, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хэнтийн Өндөрхаан, хангалттай, Сүхбаатарын Баруун-Уртад дунд зэрэг, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдамд хангалтгүй байна. 

Долоодугаар сарын сүүлчийн арав хоногийн хөрсний чийгийн тойм   
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй