Шууд Chart

Өнгөрсөн шөнө 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө байжээ

2022-11-29 11:32:45

Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 хэмээр эвдэгдсэн байна. 

Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байлаа. Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байв. 

Өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн нь Завханы Отгонд -43 хэм хүрч хүйтэн хонолоо.

Нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөсөө 1-14 хэмээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 38-43 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 33-38 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 27-33 хэм хүйтэн хоносон байна.


Өнгөрсөн шөнө 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө байжээ   
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй