Шууд Chart

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэр бүхий таван албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа

2022-12-08 15:05:41

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ийн холбогдох заалт, дэд хэсгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус яамны нэр бүхий таван албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын шинжээч М.Мөнхзаяа

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Х.Нарангэрэл,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Мөнхбат,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Цацрал нарт холбогдох хууль, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулан сонсох ажиллагаа явуулахыг тус яамны Төрийн Захиргаа удирдлагын газарт үүрэг болголоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэр бүхий таван албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй