Шууд Chart

Хан-Уул дүүрэгт тохижилт, ногоон байгууламжийн 11 ажил хийнэ

2023-05-10 14:28:53

Хан-Уул дүүрэгт хийж байгаа ажлуудын мэдээллийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өгөв.

Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ.

Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна.

Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцууллаа.

Хотын дарга нийслэлээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, тус компаниудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Тус дүүргийн 17, 23, 24-р хороонд улсын сургууль, цэцэрлэг байдаггүй. Иймээс дүүргийн удирдлагууд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдвэрлэхийг хүслээ.

Хотын дарга төсөвт суулгахаар судалж, танилцуулахыг үүрэг болгов.


Хан-Уул дүүрэгт тохижилт, ногоон байгууламжийн 11 ажил хийнэ  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Beleg [127.0.0.xxx] 2023-05-11 08:07
Nogoon hot Nogoon barilga Nogoon ireedui

Бидэнтэй нэгдээрэй