Шууд Chart

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож байна

2023-05-10 14:30:31

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил, ажлын явцын талаар Хотын дарга дүүргийн Засаг дарга нараас тодрууллаа.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт энэ чиглэлээр Ажлын хэсэг гарч, гурван цэг байгуулахаар болжээ. Багануур дүүргийн тухайд түр худалдаа, үйлчилгээ эрхлэх хоёр цэг байгуулахаар төлөвлөсөн бол Налайх дүүрэг гурван байршлыг баталсан байна.

Багахангай дүүрэг дөрвөн байршлыг тогтоож, одоогийн байдлаар хоёрт нь үйл ажиллагаа явуулж буй. Баянгол дүүрэг дөрвөн байршил гаргасан бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа, одоогийн байдлаар худалдаа эрхлээгүй гэсэн бол Баянзүрх дүүргийнхэн иргэдтэй уулзаж, санал авч байгаа гэлээ.

Харин Сүхбаатар дүүргийн тухайд 15 иргэнд түр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүрэгт Ажлын хэсэг гарч, түр худалдаа, үйлчилгээ эрхлэх 15 байршил гаргаж, ил задгай худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүсийн судалгаа авч, зургаадугаар сарын 1-нээс үйлчилгээг эхлэхээр төлөвлөжээ.

Хан-Уул дүүргийн хувьд хоёр байршил гаргасан, үйлчилгээг тавдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Хотын дарга дүүргийн удирдлагуудыг иргэдтэй уулзаж, хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрч ажиллах хэрэгтэйг хэлж байв.


Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож байна  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй